Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэний үүргээ нэр төртэй биелүүлж яваа залуусаа эргэжээ


Зэвсэгт хүчний аварга шалгаруулах "марш тактик тусгай бэлтгэлийн аварга" шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгаас татагдсан дайчид оролцож байна. Дээрх дайчид 2021 оны 2-р ээлжээр татагдаж, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа ажээ. Дайчид албаа хаахын зэрэгцээ цэргийнхний олимп гэгдэх Зэвсэгт хүчний аварга шалгаруулах "Марш тактик тусгай бэлтгэлийн аварга" шалгаруулах тэмцээнд оролцож байгаа аж.
Хугацаат цэргийн алба хааж буй дайчидтайгаа Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн Штабын дайчилгааны офицер дэд хурандаа Б.Мөнгөнцоож, жолооч Бат-Эрдэнэ нар очиж уулзан аймгийн удирдалагын баг хамт олны мэндчилгээг уламжилжээ. Үүний зэрэгцээ алба болон тэмцээнд нь амжилт хүсч, нутаг орных нь тухай, хаваржилт, цаг үеийн бусад асуудлаар ярилцсан байна. Эх орныхоо дархан хилийг хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлж байгаа залуус ирэх намар халагдаж, орон нутагтаа ирэх юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ