Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төгсөх ангийн 300 гаруй хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн сонгох талаар ярилцжээ


Тус аймагт “Мэргэжил бүхэн сайхан” уулзалт болж 400 гаруй сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл оролцжээ. Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын санаачилгаар Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчид, багш, удирдах ажилтан, эцэг, эх асран хамгаалагч нартай уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтад Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 327 суралцагч, эцэг, эхийн 50 гаруй төлөөлөл, анги удирдсан багш нар оролцлоо. Мөн сургуулийн захирал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдийн төлөөлөл хамтран оролцов.
Завхан аймаг 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар анги төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжин ажиллаж байгаа. 2021 онд найман сургуульд багш хөгжлийн төв байгуулж амжилттай дүн үзүүлсэн 16 сурагчид тус бүр 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал үзүүлсэн. Багшийн ажиллах орчныг сайжруулснаар хүүхдүүдтэй ажиллах цаг, боломж нэмэгдэх хэдий ч хүүхэд, эцэг эхчүүдийн хариуцлага, үүрэг оролцоо, хүчин чармайлт чухал гэдгийг уулзалтын үеэр Засаг дарга онцоллоо. Түүнчлэн уулзалтад оролцогчдод Монгол улсад ирээдүйд тэргүүлэх 10 мэргэжлийн талаар танилцууллаа. Хүүхдүүд та бүхэн улс орны хөгжлийг авч явах ирээдүйн эзэд нь, хэдийгээр бэрхшээлтэй зүйл байдаг ч хичээх хэрэгтэй. Багш бол сайхан мэргэжил, энэ мэргэжлээр суралцах хүүхдийн сургалтын төлбөрийг бодлогоор дэмжин ажиллана гэдгээ ч Засаг дарга хэллээ. Харин аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд зарцуулах 24.8 сая төгрөгийг 12 жилийн сургуультай сум бүрийн ахмад багш нарын зөвлөх үйлчилгээнд зориулан ажиллах шийдвэр гаргасныг уулзалтын үеэр танилцуулав.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд бүх талын оролцоо чухал гэлээ

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Д.Бямбацогт: -“Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог нэмэгдүүлэхэд аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гаргаж, ментор багш нарыг ажиллуулан, урьдчилсан сорилго авахад тодорхой төвшнөөр ахисан байна. Завхан аймаг хүүхдийн эсрэг хүчирхийлэлгүй аймаг болох уриалга гарган ажиллаж байгаа бөгөөд төгсөлтийн нийллэг, цуглаан хийхгүй” гэв. Харин эцэг эхчүүдийн төлөөллөөс “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Бас чиг тодорхой цаг хугацаа байна, багш, хүүхэд, эцэг, эхчүүд гурван талаас салшгүй холбоотой, шалгалтдаа хичээн бэлтгэх талаар ярилцав. Түүнчлэн аймгийн Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Энхжаргал: -“Амьдрал хэмээх далайд орох гэж байгаа хүүхдүүд одоогоос хичээх хэрэгтэй. Сургуулийн орчинд хүүхдүүд бие биеэ ялгаварлан гадуурхахгүй байж, бие биеэ хүндэтгэн харьцах хэрэгтэй. Энэ уулзалтад оролцож байгаа хүүхдүүд эрхээ мэдэж үзэл бодлоо илэрхийлж байна.

Энэ нь сайн хэрэг бөгөөд хариуцлага хүлээх, хорт зуршилд автахгүй байж, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх талаар аминчлан захиж, мэдээлэл өглөө. Харилцан ярилцсан, санал бодлоо нээлттэй илэрхийлсэн, үүрэг хариуцлагыг бүх түвшинд анхаарах хэрэгтэйг сануулсан үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө. Элсэлтийн ерөнхий шалгалтаар энэ уулзалтын үр дүн харагдана гэж зохион байгуулагчид мэдээлэл өглөө. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ