Засаг дарга М.Батжаргал, Засаг даргын зөвлөх Г.Алтан-Очир, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Захиргаа санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Загдгочоо нар Тариат суманд энэ сарын 24-ний өдөр ажиллажээ.
Тариат сумын ЕБС-ийн 12 дугаар анги төгсөх сурагчид, тэдний эцэг эх, багш, удирдлагатай ажлын хэсэг уулзаж,“Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” төслийн талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.
Эргэн сануулахад аймгийн Засаг даргын санаачлагаар энэ онд “Сайн багшийг таны дэргэд” ТББ-тай хамтран 12 дугаар анги төгсөх сурагчдад ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь туслах төсөл хэрэгжүүлж байгаа.
Аймгийн хэмжээнд ЭЕШ өгөх 800 гаруй сурагч байгаагаасТариат суманд 41 сурагчшалгалтөгөхөөр байна.Сурагчид “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022”-ийн төсөлд хамрагдаж,сорил, шалгалтуудаа амжилттай өгч байгаагаа илэрхийлж байлаа.
Тариат сумынсургуульнь 98 жилийн түүхтэй. Сургуулийн барилга нь хуучирч, багш, сурагчдын тав тухтай орчин нөхцөлийг хангах боломжгүй байгааг үндэслэн тус сургуулийн барилгыг их засварт оруулах шийдвэрийгЗасаг даргагаргажээ.