Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймгийн Тэшиг суманд гарсан түймрийг цурманд оруулжээ



Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Ар хээгч гэдэг газарт Ойн түймэр гарсан тухай мэдээллийг онцгой байдлын албаныхан тавдугаар сарын 2-ны 15:40 цагт хүлээн авчээ.
Түймэр гарсан газар нь хилийн 0286 дугаар ангийн дөрөвдүгээр заставаас зүүн зүгт 28 км зайтай бөгөөд дуудлага мэдээллийн дагуу тус ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна. 
Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын шийдвэрээр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос тавдугаар сарын 3-ны 07:00 цагт нислэг үйлдэж, мөн өдрийн 08:46 цагт түймрийн голомтод газардсан юм. 
Түймрийг өчигдрийн 15:50 цагт цурамд оруулсан байна. Иймд зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр очсон бүлгийг буцаажээ.
Урьдчилсан байдлаар түймрийн урт 1.8 км, өргөн 300 метр орчим урттай, цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэж байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ