Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс буурчээ


Булган аймагт том малын зүй бусын хорогдол энэ оны эхний гурван сарын байдлаар 2.1 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 мянган толгой мал буюу 67.7 хувиар буурсан байна. Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 150, үхэр 214, хонь 988, ямаа 784 толгой хорогджээ. Нийт хорогдлын 83,0 хувийг бог мал эзэлж байна. Нийт хорогдсон малын 63,1 хувь Баян-агт, Орхон, Могод суманд гарчээ.
Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 274 болж, өмнөх оны мөн үеэс 8.5 дахин өссөн байна. Хорогдсон том малын 12.8 хувь өвчнөөр, 0.7 хувь аюулт үзэгдлээр, 7.4 хувь зэрлэг амьтанд бариулсан, 79 хувь бусад буюу мөсөнд цөмрөх, хад асганаас унах, өлдөх, даарах зэрэг шалтгааны улмаас хорогдсон байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ