Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлыг эхлүүллээ


Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлыг Чингис хотод эхлүүллээ. Тодруулбал, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай нөхцөлөөр хангах зорилгоор ойн хүрээнд хэд хэдэн ажлыг төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар уулзаж, санал солилцжээ.
Тухайлбал хийдийн суурингийн урд байрлах “Мини парк”-ийг тохижуулж, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, мод тарих, мөн Баатруудын гудамжны зам дагуу ногоон байгууламж, гэрэлтүүлэг хийх зураг төсөвтэй танилцаж ажлыг эхлүүлэхээр боллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ