Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэнэбулган сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орчны тохижилтыг сайжруулах үүрэг өгөв



Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах Хот тохижилт үйлчилгээний газар, байгаль орчны салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, аймгийн төв Эрдэнэбулган сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Уулзалтаар Эрдэнэбулган сум болон Хот тохижилт үйлчилгээний газар, БОАЖГ, ойн нэгжид хугацаатай үүрэг өглөө. Тухайлбал,
-2022 онд Цэцэрлэг хотод хичнээн мод тарих,
-Тарихад тохиромжтой төрөл, тоог тус бүрчлэн гаргах,
-Тарьц, суулгац бэлтгэх, худалдан авах, худалдах үйл ажиллагааг зохион байгуулах,
-Ногоон байгууламж дахь мод, бут, сөөгийг хэлбэржүүлж, үзэмжид анхаарах,-Ногоон байгууламжийг арчлах төлөвлөгөө гаргах /бордох, ургамал хамгааллын бодис шаардлагатай эсэх/,
-Шинэ ногоон байгууламж байгуулах газрыг зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах /олгох боломжтой газрын судалгааг гаргаж танилцуулах/,
-Тарьсан моднуудын хоорондын зай стандартын шаардлага хангасан эсэх дүгнэлт гаргаж, стандартад заагдсан зайнаас ойрыг шилжүүлэх, хол байгаад нөхөн тарих,
-Мод тарих ажлыг иргэдэд уриалах, сурталчлах ажлыг зохион байгуулах, багийн Засаг дарга нарт үүрэг болгох,-Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулдаг эсэхээр нь ангилах,
-Цэцэрлэг хот доторх малыг хотоос гаргах, золбин нохой, муурыг цөөлөх,
-Хашаа хайсны өндөр, хийцийг стандарттай харьцуулж, стандартын дагуу болгох,-Модны усалгаа болон цэнэг усалгаа хийх, график төлөвлөгөө гаргах, услагааг хариуцсан эзэнтэй болгох,
-Цэцэрлэг хот доторх модны тоог төрөл, нас, тарьсан жилээр нь ялгаж гаргах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ