Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар сум 7 төрлийн 1125 ширхэг модоор ногоон байгууламжаа нэмжээ



Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын А/97 дугаар захирамжаар бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд товлож, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг явуулахдаа "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг дор олон хүн цуглуулахгүй байхаар төлөвлөн гүйцэтгэсэн байна. Энд төр, төсвийн 20, үүрэн телефоны 2 байгууллагад нийтийн эзэмшлийн талбайд тарих модны суулгац болон байршлыг нь зааж хуваарилан өгчээ.
Дээрх байгууллагууд 1420 м.кв талбайд гурван төрлийн 271 ширхэг мод тарьж суулгасан байна. Эл мод тарих өдрөөр хар шорооны нөөц бүрдүүлэх, тарьсан моднуудаа услах ажлыг “Сүхбаатар Хөгжил Тохижилт” ОНӨААТҮГ, усны нөөцөөр хангах ажлыг “Урсгал ус” ХХК-иас хамтран зохион байгуулжээ. Энэхүү мод тарих өдрөөр иргэд, аж ахуйн нэгжүүд байгууллага болон нийтийн орон сууцныхаа гадна талбай, өөрийн эзэмшлийн хашаанд нийтдээ 7 төрлийн 1125 ширхэг мод тарьжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ