Өнөөдөр (2022.04.01) өглөөний 08.30 цагт Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол Улс даяар нэгэн зэрэг эхэллээ. Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс хуваарийн дагуу шалгалтыг дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа юм.
Аймгийн хэмжээнд энэ удаагийн шалгалтад нийт 245 иргэн бүртгүүлснээс эхний ээлжинд 31 иргэн орохоос 26 ирж 83.7 хувийн ирцтэй эхлээд байна.