Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн талаарх НОЦТОЙ мэдээллүүд ИЛ БОЛЛОО


 

2019 онд цагдаагийн хошууч О.Мөнхбаяр нь СБДүүргийн тасгийн даргаар ажиллаж байхдаа алба хаагчаасаа мөнгө нэхсэн, цалингийн хувь нэмж түүнийгээ өөртөө авдаг шалтгаанаар албаны шалгалт хийгдэж халагдсан боловч, 2021 онд Өмнөговь аймгийн шинжилгээний албанд ШШҮХүрээлэнгийн дэд дарга Д.Золзаяагийн дэмжлэг туслалцаатайгаар дахин орж улмаар Баянгол дүүргийн ахлах шинжээчээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй би хэлтсийн дарга болно гэж алба хаагч нараа байнга дарамтладаг тодорхой болоод байгаа гэнэ.

Мөн түүний ангийн хүүхэд БЗД-н шинжилгээний албаны дарга цагдаагийн хошууч Б.Баянжаргал нь найз Мөнхбаярын гаргаж байсан асуудал буюу эзэнгүй цогцос оршуулах ажилд оролцож зохих журмын дагуу авсан мөнгөнөөс алба хаагчийг дарамтлаж албандаа буйдан авахуулж, өөрт нь таалагдахгүй албан хаагч нараа БЗД-ийн 3-р хэлтэс дээр жижүүрт гаргадаг талаар нэг төгсөлтийн шинжээчийн ангийнхан ярьж л сууна гэнэ.
Дээрх асуудал нь Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дэд дарга А.Золзаяаг нийслэлийн шинжилгээний дарга байхаас уламжлал болон тогтсон бөгөөд цогцостой ажилласан харьцсан мөнгө болон алба хаагч нарын цалинг тодорхой хувиар нэмж тэр нэмэгдлийг алба хаагч нарт өгөхгүйгээр харин Золзаяа дарга Хос эрдэнэ нар суутган авч өөрсдийн хобби болох практик буудлагын холбооны бууны сум болон бусад үйл ажиллагаанд зарцуулдаг болохыг нь Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийнхэн бүгд мэдэх боловч хэлэхээс айж ажиллаж амьдарч байна шүү дээ.

Тамгын хэлтсийн чиглэлийн ахлах ажилтан д/х И.Азжаргал шинэ төгссөн алба хаагч нараас хөдөө эсвэл хотод үлдээхийн тулд, хотод татан оруулж ирэхэд тодорхой ханш мөнгө авдаг болохыг нэгэн үеийн шинжээчийн ангийнхан ярьдаг болоод удлаа.
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн захирал хурандаа Б.Болдбаатар та энэ байгууллагад шударга ёсын тогтоож энд бугшсан муу муухайг хөндөн ажиллана гэдэгт найдаж байна.Хурандаа Золзаяа болон дээрх хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл бүх зүйлийг шалгавал илүү их бузар булай зүйл сөхөгдөх нь тодорхой болов уу.

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн захиралаар томилогдсон Б.Болдбаатар хурандаа шударга хүн гэх боловч нь Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дэд захирал хурандаа Д.Золзаяа ,Нийслэлийн шинжилгээний албаны дарга дэд хурандаа Ганбаяр нартай нэг фракц болоод гадаад улсад зугаалан явж байгааг салбарын сайд мэдэж байгаа юу. Илтэд гэмт хэргийн шинжтэй ашиг сонирхол албан тушаалын асуудлыг шалгадаг хууль хяналтын байгууллага энэ улсад алга уу
ЭХ СУРВАЛЖ: Mongol content 
https://www.facebook.com/100064681750351/posts/345683714264351/?d=n
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ