Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гэрийн тусгаарлалтад 191 иргэн байна


Сүүлийн 24 цагт тус аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад 53 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй гурав, 18 хүртэлх насны хүүхэд 19 байна.
Харин гэрийн эмчилгээнд 78, гэрийн тусгаарлалтад 191 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт дөрөвдүгээр тунд 3191 иргэн хамрагдаад байгаа аж.
Тус аймагт коронавирусний халдвар анх бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл нийт батлагдсан тохиолдол 17657, эдгэрэлт 17404 болсон бөгөөд халдварын улмаас 27 иргэн нас баржээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ