Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 169 эерэг тохиолдол батлагдсаны 16 нь ПГУ, 153 нь түргэвчилсэн тестээр илэрч, халдварын тохиолдол 11500 болжээ.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 54 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 306 нь эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 14 тасагт 378 батлагдсан тохиолдол, 22 ойрын хавьтал эмчилгээ хяналтад байна. Харин энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 66, гэрийн эмчилгээнд 17 суманд 1558 иргэн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Мөн гэрийн эмчилгээнд шинээр 64 хүн нэмэгджээ. Дээрх батлагдсан тохиолдлоос жирэмсэн 31, 17 хүртэлх насны 42 хүүхэд, нэн хүнд гурав, хүнд 15, хүндэвтэр 70 хүнхэвтэн эмчлүүлж байна.