Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 92 эерэг тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 12 нь PCR, 80 нь түргэвчилсэн тестээр илэрчээ.
Энэ хугацаанд тус аймагт 55 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн гэрээр, өрх,сум,тосгоныЭМТ-ийнхяналтад эмчлүүлж буй иргэдээс 93 хүн эдгэрчээ. Нийт батлагдсан дээрх тохиолдлоос жирэмсэн эх 21, 17 хүртэлх насны 50 хүүхэд, аймгийн ковидын тасагт нэн хүнд нэг, хүнд 21, хүндэвтэр 70 хүн тус тус эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Мөн сүүлийн долоо хоногт /КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон 222 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан байна. Энэхүү ажлыг Сүхбаатар сумын Онцгой Комисс, сургууль, цэцэрлэгийн эмч нар болон Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран зохион байгуулжээ.