Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нээлээ


Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд өнгөрөгч лхагва гарагт /2022.02.09/ цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудаас Коронавирусний халдвар болон Шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлын талаар цаг үеийн мэдээллийг хэлэлцэж санал солилцов.
Хурлаас:
- Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдаан, сургалт семинарыг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан зохион байгуулах
- Коронавирусний халдварын шинжилгээг 2022 оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн Халдварын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч, 0-7 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 60-аас дээш насны иргэдээс үнэ төлбөргүй, бусад иргэдээс 15000 төгрөгийн төлбөртэй авах
- МЭЕГ-аас хуваарилагдсан Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор татан авах ажлыг зохион байгуулж, гуравдугаар сарын нэгний дотор дархлаажуулалтад бүрэн хамруулах
- Халаалт дулааныг сайжруулж, гарч буй доголдлыг түргэн шуурхай засаж сайжруулан ажиллах зэрэг шийдвэрийг гаргаж холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ