Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн төвд махны үнэ барих зориулалтаар 14.5 тонн мах бэлтгэв



Ховд аймгийн төв зах, худалдааны төвд махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа. Одоогийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 11 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн нэг кг хонины мах дунджаар 11 мянган төгрөгийн үнэтэй байгаа ба энэ нь өмнөх сарын дундаж үнээс 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Харин нэг кг ямааны махыг 10 мянган төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 8.6 хувиар өсчээ. 
Орон нутгийн иргэдийн зүгээс махны үнийг бууруулах, тогтмол болгох чиглэлд анхаарч ажиллах санал илэрхийлж байгаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс, удирдлагууд махны үнийг тогтворжуулах зорилго бүхий хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж буй.
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн судалгаагаар энэ жил 8 аж ахуйн нэгж, 6 иргэн нийт 388.4 тонн мах нөөцөд бэлтгэсэн байна.
Хаврын улирлын хүнсний хэрэгцээнд бэлтгэж буй махны тоо хэмжээний талаарх судалгаанд тусгаснаар экспортод 26 тонн, Улаанбаатар хотын зах зээлд 347.9 тонн мах гаргахаар нөөцөлсөн аж. Мөн аймгийн төвд махны үнэ барих, тогтворжуулах зориулалтаар 14.5 тонн мах бэлтгэн нөөцөлсөн бөгөөд худалдан борлуулах үйл ажиллагаа нь ирэх гуравдугаар сараас эхэлнэ.    
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ