Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрт энэ сарын 12, 13-ы өдрүүдэд Оросын алдарт зохиолч В.Красногоровын “Диваажингийн хаалга” жүжиг тун удахгүй үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Хөвсгөл нутгийн уугуул Н.Даваадорж ажилласан байна.
Жүжигт амьдралын аз жаргалд хүрэх зам өөр өөрийн өнгө аястай байдаг. Өнөөдрийн нийгэмд ямар ямар замыг хэрхэн туулж буй тухай өгүүлэх юм байна. Сүүлийн хоёр жил Хөвсгөл аймгийн ХДТ цар тахал болон засварын улмаас үйл ажиллагаа зогссон байсан. “Диваажингийн хаалга” сонгодог жүжгээр уран бүтээлийн нээлтээ хийж байгаа бөгөөд үргэлжлүүлэн олон шинэ уран бүтээлийг хүргэхээр төлөвлөж байгаа аж.