Аймгийн Засаг даргын зөвлөлийн нэгдүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын өнгөрсөн оны аваргуудыг тодруулав. 38 аварга малчин өрх, аварга тариаланч, аварга тариаланч хамт олон тус бүр нэг шалгарлаа.
Аварга малчин өрхөд 13 сумаас 47 малчны материал ирснээс ийнхүү 38 нь аваргын болзлыг хангажээ. Тэдний шагналыг сар шинийн баярын босгон дээр аймгийн удирдлагууд хотонд нь очиж гардуулан өгөх аж.