Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймгийн "Оны шилдэг"-үүд тодорлоо


Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын зөвлөл хамтран хуралдаж аймгийн 2021 оны шилдгүүдийг тодрууллаа.
Үүнд:
1.Оны шилдэг бага ангийн багшаар: Өлгий сумын 1 дүгээр сургуулийн багш М.Майрагүл;
2.Оны шилдэг багшаар: Бастама сургуулийн математикийн багш С.Серикгүл;
3.Оны шилдэг оюутнаар: ШУТИС-ийн 4 дүгээр курсын оюутан М.Арайлым;
4.Оны шилдэг соёл, урлагийн салбарын ажилтнаар: Аймгийн Хөгжимт драмын театрын зураач Х.Дастан;
5.Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчаар: Хөнгөн атлетикийн тамирчин Б.Абылайхан;
6.Оны шилдэг хэвлэл мэдээллийн ажилтнаар: Казньюс.мн вэб сайтын үүсгэн байгуулагч Х.Өмирбек;
7.Оны шилдэг менежер: Аймгийн Радио, телевизийн сүлжээний газрын техникч М.Бахытбек;
8.Оны шилдэг ажил олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагчаар: "Цамбагарав өгөөж" компанийн захирал Б.Энхболд;
9.Оны шилдэг ажилтнаар: "Мейрим" өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Х.Тамара, Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн тогооч Х.Гүлжазира;
10.Оны шилдэг банк, санхүү, эдийн засаг, бүртгэлийн ажилтнаар: Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нурлан;
11.Оны шилдэг төр захиргааны ажилтнаар: Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Имашхан;
12.Оны шилдэг хууль хяналтын ажилтан: Өлгий сумын ЗДТГ-ын улсын байцаагч Т.Керей;
13.Оны шилдэг их эмчээр:  Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Г.Бахытжан;
14. Оны шилдэг бага эмчээр: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн  сувилагч  Е.Бишан;
15. Оны шилдэг аялал жуулчлалын салбарын ажилтнаар:  "Орда" компанийн захирал Ербол;
16.Оны шилдэг  төсвийн байгууллагаар: Аймгийн Холбооны газар
17.Оны шилдэг хувийн хэвшлийн  байгууллагаар: "Эрчимбаян Өлгий" ХК, "Аеро Монголиа" компанийн аймаг дахь салбар;
18.Оны шилдэг төрийн бус байгууллагаар:  Дарын цогцолбор сургууль;
19.Тухайн жилд Онцгой амжилт гаргасан хүн: "Гранд мед" эмнэлгийн их эмч Б.Нурбек.
Түүнчлэн цар тахлын үед ажилласан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төв, Авто тээврийн төв, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудыг тусгай шагналаар шагнахаар болсон байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ