Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан“Үндэсний шилдэг багш”шалгаруулалтад Өвөрхангай аймгаас зургаан багш шалгарлаа.
Арвайхээр сумын“Мэргэд” сургуулийн бага ангийн багшБаасанжавын Дэлгэрмаа,1 дүгээр сургуулийн Монгол хэл-Үндэсний бичиг-Уран зохиолын багшНямын Мөнхтогтох,2 дугаар сургуулийн Математикийн багш Бадрахын Бямбацэрэн,“Мэргэд” сургуулийнтүүх, нийгэм судлалын багшТөмөртогтохын Цэрэндолгор, тус сургуулийн нийгэм судлалын багшНамдагийн Бадам,Япон хэлний багшДоёддоржийн Дуламсүрэннар нэгдүгээр шатанд шалгарсан 50 багшийн тоонд багтсан байна.
Шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд 10 багшийг шалгаруулж, материалыгДэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээхаж.