Булган аймаг энэ жил “Үндэсний өв-бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд үндэсний бичиг соёлын өдөрт зориулан “Үндэсний бичгийн сайхан бичигтэн-IV” уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа.
Тус уралдаанд 5-9-р ангийн сурагчдаас Хишиг-Өндөр сумын сургуулийн сурагч Н.Нандинцэцэг, Булган сумын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Гүнжлхам, Рашаант сумын сургуулийн сурагч Б.Эрдэнэдулам, 10-12 ангийн сурагчдаас Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Б.Солонго, Рашаант сумын сургуулийн сурагч Д.Алтанцэцэг, Спортын дунд сургуулийн сурагч Э.Отгонбаяр эхний байрт шалгарчээ.
Насанд хүрэгчдийн төрөлд Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн С.Бадам, Булган сумын нэгдүгээр сургуулийн математикийн багш Б.Энхбаяр, Хутаг-Өндөр сумын “Ганцуурхан” цэцэрлэгийн багш Энхмаа нар эхний байр эзэлсэн байна. Бичвэрийн бус төрөлд Булган сумын технологийн багш Б.Баярсайханы “Шагайн харваа”, Булган сумын 7-р цэцэрлэгийн 1-р багийн “Амар амгаланг айлгая”, Булган сумын 3-р багийн иргэн Б.Баярсайханы “Булган хангай” бүтээл шалгарчээ.
“Үндэсний бичгийн сайхан бичигтэн-IV” уралдааны бүтээлээр аймгийн Боловсрол, соёлын урлагийн газар үзэсгэлэн гаргаад байна.