Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан зарласан уралдааны ялагчдад шагнал гардууллаа

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран сурагчдын дунд  “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн, “Эрхмийн дээд Монгол эр хүн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг тус тус зарласан.

Уг уралдаанд 60 орчим хүүхэд оролцсоноос шилдгээр шалгарсан эссэ, гар зургийг бүтээлийн эздэд аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ц.Нацагдорж нар шагнал гардууллаа.

 “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааны оролцогч Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн сурагч Д.Өркенбекийн бүтээл улсын хэмжээнд тусгай байранд оржээ.

Харин Өлгий сумын нэгдүгээр сургуулийн сурагч А.Амин /бага анги/, «Бастама» сургуулийн сурагч Ш.Алтынбек /дунд анги/, гуравдугаар сургуулийн сурагч С.Тулпар /ахлах анги/ нар гар зургийн төрөлд, Цэнгэл сумын нэгдүгээр сургуулийн сурагч Х.Харлыг-Оолын бүтэл эссэ бичлэгийн төрөлд аймагт шилдгээр шалгарсан байна.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ