Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянзүрх дүүргийг худалдаа арилжааны дүүрэг болгоно


Баянзүрх дүүрэгт 3200 гаруй иргэн, аж ахуй нэгжүүд худалдааны салбарт хүчин зүтгэж байгаа. Тэр ч утгаараа дүүргийн иргэд худалдаа үйлчилгээний томоохон төв, захуудаа түшиглэж ажиллаж амьдардаг.
Тиймээс ирэх жилүүдэд Баянзүрх дүүргийг худалдаа, арилжааны дүүрэг болгох том зорилтыг дэвшүүллээ. Тухайлбал "Шөнийн худалдааны гудамж" байгуулах, дүүрэг орон нутгаас аж ахуй нэгж эрхлэгчдээ дэмжих, элдэв дарамт учруулахгүй байх зэрэг томоохон ажлуудыг хийж эхний ээлжийн төлөвлөлтүүд бэлэн боллоо.
Дэлхийн томоохон хот, мужууд бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмждэг, ямар бодлого барьж ажилладаг жишгийг Баянзүрх дүүрэг бусад аймаг, орон нутаг, дүүргүүдээс үлгэрлэн хэрэгжүүлнэ.
Иргэд та бүхэн бизнес эрхлэгчдээ дэмжиж нэг зүгт, нэгдмэл байр суурьтайгаар дүүрэг орон нутаг, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч, дэмжиж ажиллаарай.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ