Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөлд ачааны хоёр автомашин мөргөлдөж, Бонго машинд явсан хоёр хүн энджээ



Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 39 км-т орших Бүрэнхаан багийн Хөх хөтлийн даваа гэдэг газар автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 12.08-ны 00:25 цагт ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км замыг туулан 02:56 цагт очиход “Хово ZZ3257N” загварын 51 тн-ын даацтай нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан Цагаан-Уул сумын харьяат 19 настай, эрэгтэй, Бүрэнтогтох сумын харьяат 25 настай, эрэгтэй хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна..

Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ