Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрөлж нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуургэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрсөн. Тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хамтран татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.
Тус автомашин нь 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн шатах туслах материалыг зөөвөрлөн шилжүүлж, мөсийг гудамлах ажиллагааг явуулж байна гэдгийг Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Л.Бямбасүрэн мэдээллээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байлаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ