Өмнөговь аймагт "Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо" сэдэвт сургалт зөвлөгөөн болж байна. Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж байгаа юм. Байгаль хамгаалах нөхөрлөлүүд, иргэдийн төлөөлөл 40 гаруй хүн уг зөвлөгөөнд оролцож байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг зөвлөгөөнөөр байгаль эхээ хамгаалахын тулд иргэд өөрсдөө иргэний хэргийн шүүхэд хэрхэн гомдол гаргах талаар тодотгож иргэдэд мэдээлэл өгч байгаа нь онцлог юм. Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаяр "Төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг идэвжүүлэх мөн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Манайд харъяалалтай 33 идэвхтэн байгаль хамгаалагч бий. Тэд маань өөр өөрсдийн амьдарч байгаа газраа зохих хэмжээнд хамгаалж байгаль хамгаалагч нартай хамтран ажилладаг" гэлээ.