Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 34-өөр нэмэгдэж, нийт 18889 боллоо. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 74 хүн гарчээ. Ингэснээр халдвар аваад эдгэрсэн хүний тоо 18556 боллоо. Тус аймагт арван нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар халдварын улмаас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Өнөөдрийн байдлаар нийт 197 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 35 нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх юм. Үүнээс биеийн байдал нь хүнд тав, хүндэвтэр 99, хөнгөн оноштой 93 хүн байна. Мөн аймгийн хэмжээнд 458 хүн гэрээр эмчлүүлж буй.