Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховдод халдварын 213 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт нэг бүртгэгдлээ


Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 213-аар нэмэгдэж,нийт 13027 боллоо.  Өнөөдрийн байдлаар нийт 734 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 35 нь 18 хүртэлх насны хүүхэд, 58 нь жирэмсэн эх юм. Биеийн байдал нь нэн хүнд 13, хүнд 40, хүндэвтэр 154, хөнгөн онош бүхий 219 хүн байна. 
Мөн нийт 4672 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 404 хүн гарчээ. Ингэснээр халдвар аваад эдгэрсэн хүний тоо 9382 боллоо. 
Мөн Жаргалант сумын иргэн Ц. 31 настай, эмэгтэй. 2021 оны eсдүгээр сарын 13-ны өдөр коронавирусний халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсныг Эрүүл мэндийн яам албан ёсоор бүртгэсэн байна. Ингэснээр Ховдод коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол нийт 13 болов.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ