Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдварын тохиолдол 40-өөр нэмэгджээ


Ховд аймагт өнгөрсөн аравдугаар сард коронавирусний халдварын шинэ тохиолдол өдөрт дунджаар 100-200 орчим бүртгэгдэж байсан.  
Тэгвэл сүүлийн өдрүүдэд тус аймагт коронавирусний халдварын тархалт буурах хандлага ажиглагдаж байна. Сүүлийн 24 цагт Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 40-өөр нэмэгдэж, нийт 18618 болжээ.
11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 260 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 32 нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Үүнээс биеийн байдал нь нэн хүнд хоёр, хүнд 20, хүндэвтэр 86, хөнгөн 161 хүн байна. Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 670 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 97 хүн гарчээ. Ингэснээр Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдвар авсан 17925 хүн эдгэрсэн дүн мэдээтэй байна. Мөн халдвар авсны улмаас баралт нэмж бүртгэгдээгүй, одоогоор нийт 24 байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ