Баян-Өлгий аймгийн нийт нутгаар 11 дүгээр сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэс 3-8°С–аар хүйтэрнэ.
Сарын нийлбэр хур тунадас 2-6 мм буюу олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд 5-10м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч болзошгүйаж.