Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим байна.
Агаарын температур нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр өмнөх үеэсээ 3-8 хэмээр хүйтэрнэ.
Тухайн сард орох хур тунадас олон жилийн дундаж орчим байх төлөвтэй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орно.
Салхины хурд ихэнх хугацаанд 4–9 м/с байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 18–20 м/с, зарим үед 24 м/с-д хүрч ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.