Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дотоод шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдах асуудлаар санал солилцов



Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Баян-Өлгий аймгийн урт хугацааны стратеги, бодлогод дотоод шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдах асуудлыг тусгах, тус аймгийн хөдөлмөрийн зах зээлийг шинжлэх ухааны үндэстэй удирдах зорилгоор "Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар"-ыг боловсруулж хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, дотоод шилжилт хөдөлгөөнийг зөв зохистой удирдах болон боловсролын асуудлаар хамтран ажиллах санал тавилаа.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ