Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд Дорноговь 10 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум” мод тарих хөдөлгөөн Дорноговьд эхэллээ. Говь нутагт мод ургуулах ажилд аймгийн удирдлагууд болон 49 байгууллагын 893 албан хаагч нэгдэж “Улаанбаатар - Сайншанд” чиглэлийн авто замын дагуу 650 ширхэг мод тарьсан юм. Тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймаг 10 сая мод тарихаар төлөвлөжээ.
Мөн “Ногоон Дорноговь” аймгийн зорилтот хөтөлбөрөөр энэ онд өрх бүр таван мод тарих аяныг өрнүүлж 2020 өрх, 151 аж ахуйн нэгж байгууллага 39 га талбайд 91000 орчим мод тарьж 90 хувьтай ургуулж ногоон орчинг бүрдүүлээд байна хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ