Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мод тарих ажил өрнөж байна


Аймгийн хэмжээнд мод тарих ажил өрнөсөөр байгаа тухай аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа онцоллоо. “Увс аймгийн ард иргэд хавар, намрын улиралд мод ихээр тарьдаг. Тэр дундаа чацарганы суулгацыг ихээр тариалдаг юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа Улаангом суманд болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ч.Чимэд оролцож, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод тарьж, арчилж ургуулах ажилд идэвхи санаачлагатай оролцохыг уриалсан.

Уг арга хэмжээнд аймгийн БОАЖГ, Байгаль орчны салбарын байгууллагууд, Цагдаагийн газар, “Чандмань-Увс” ХХК, Өндөрхангай, Түргэн, Малчин сум дахь Сум дундын ойн ангийн хамт олон идэвхтэй оролцож, Улаангом сумын Цэвэр усны 1-р эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд 1500 ширхэг мод тарьсан байгаа. Мөн үеэр аймгийн БСУГ-ын дарга А.Болормаа нээлтийн арга хэмжээнд оролцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Улаангом сумын Цэвэр усны 2-р эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд 2 мянган ширхэг мод тарихаар амласан” хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа мэдээллээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ