Сонгинохайрхан дүүргийн Толгойтод өчигдөр орой буюу аравдугаар сарын 23-нд гэр нь шатсаны улмаас 75 настай иргэн галд өртөж амиа алдан, 65 настай иргэн угаартсан харамсалтай явдал болжээ. Иймд галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан анхаарал, болгоомжтой байхыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.