Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНСУ-ын бүтээсэн зөөгч пуужин хөөрөхөд бэлэн болжээ

 
БНСУ-д бүтээсэн анхны зөөгч пуужин болох "Нури"-г хөөргөх бэлтгэл ажил дууслаа гэж тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам мэдээлжээ.
 
Өмнө төлөвлөсний дагуу пуужинг пүрэв гарагт орон нутгийн 16:00 цагт БНСУ-ын нийслэл Сөүл хотоос урагш 470 километрийн зайд орших Жолланам-до мужийн "Наро" сансрын буудлаас хөөргөх юм. 
Цаг агаарын байдал болон 10 км -ийн өндөрт салхины хурд, сансрын биетүүдтэй мөргөлдөх магадлалыг судалсны дараа хөөргөх цагийг төлөвлөсөн хугацаанаас 90 минутын өмнө товлоно гэж тус яам мэдээлжээ.
"Нури" пуужин нь 200 тонн жинтэй бөгөөд шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй юм. Пуужингийн эхний болон хоёр дахь угсраа нь 75 тонн, гурав дахь угсраа нь 7 тонн жинтэй ажээ. Энэхүү пуужингаар 1.5 тонн жинтэй хуурамч ачааг сансарт хөөргөнө. Хэрэв хөөргөлт амжилттай болбол ирэх оны  тавдугаар сард 200 кг жинтэй хиймэл дагуулыг тойрог замд гаргах аж.
“Нурихо”-г 2010 оноос бүтээж эхэлсэн бөгөөд 2 их наяд вон буюу 1.8 тэрбум ам.доллар зарцуулжээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ