Иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн зарим байгууллагад автомашин гардууллаа.
“Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газарт автокран, зам цэвэрлэгээний автомашин, хог зөөврийн автомашин, Замын-Үүд сумын Хот тохижилтын газарт автокран, дугуйт ачигт автомашин нийлүүлэв.
Мөн Дорноговь аймгийн ард иргэдийг ус дулаанаар хангаж, дулаан хангамжийн үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг “Чандмань-Илч” ОНӨХХК-д 20 тоннын өөрөө буулгагч автомашин, Цагдаагийн газрын үйл ажиллагааг дэмжин Даланжаргалан сумын Цагдаагийн хэсэгт суудлын автомашины түлхүүрийг тус тус гардуулсан байна.