Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган сумын ГХУСАЗЗ Цагдаагийн газарт автомашин олголоо



Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмын тасагт  автомашин олголоо.

"Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, нийтийн хэв журам сахиулах, гудамж талбай олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьчдилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн үйл ажиллагааг дэмжиж сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 16 сая төгрөгөөр “Тоёота приус-30” маркийн автомашин олгож байна" хэмээн Булган сумын ИТХ-ын дарга Б.Ганзориг энэ үеэр онцоллоо.

Уг арга хэмжээнд Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа С.Ганбаатар болон тасгийн дарга нар оролцсон юм.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ