Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах ажилд зориулж Хьюндай Соната-8 маркийн гурван автомашины түлхүүрийг гардуулан өгчээ.
Автомашины шинэчлэлийн санхүүжилтийг аймгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн бөгөөд түлхүүр гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар нар оролцсон юм.