
Бүалой хар салхи Даваа гаригт (2025.09.29) Вьетнамын эргийн дайрч, улмаар найман хүн нас барж, 17 хүн сураггүй алга болсон байна. Шуурганы хүчтэй салхи, аадар бороо нь оршин суугчдын байшинг эвдэж, цахилгаан эрчим хүчийг тасалжээ. Мөн авто зам болон явган хүний замууд үерт автсан төдийгүй үерийн ус Лаос руу урссан байна. Далайн давалгаа найман метр өндөрт хүрч, хоёр загас агнуурын завийг живүүлжээ. Улмаар 17 загасчин сураггүй болсон бөгөөд өөр нэг завьтай холбоо тасарсан. Хар салхины улмаас Нинь Бинь мужид найман хүн нас барж, долоон хүн гэмтжээ. Хүэ хотод нэг хүн үерт урсаж амь эрсэдсэн. Тхань Хоа мужид мод унаснаас болж нэг хүн амиа алдсан байна. Тус улсын Онцгой байдлын албаны мэдэгдсэнээр, 245 айлын байшин эвдэрч, 1,400 га талбайн буудай болон тариа үерт автав. Мөн зарим бүс нутагт холбоо тасарсан байна. Одоогийн байдлаар 28,500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, дөрвөн нисэх онгоцны буудлыг хаасан. Үүнээс болж олон зуун нислэг цуцлагдав. Хүчтэй аадар бороо үргэлжилж буй тул албаныхан үер, хөрсний гулгалт үүсч болзошгүйг анхааруулсан байна. Зарим газар 500 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна. Вьетнам нь Өмнөд Хятадын тэнгис рүү харсан урт эрэгтэй тул хар салхинд өртөмтгий орон. Бүало хар салхи өмнө нь Филиппинд хүрч, дор хаяж 10 хүний аминд хүрээд байжээ.