http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Селена Гомез хуримын даашинзаараа шуугиан тарилаа


Алдарт дуучин Селена Гомез болон хөгжмийн продюсер Бенни Бланко нар энэ сарын 9-р сарын 27-нд хуримаа хийж, фэнүүддээ баярт мэдээгээ зарлалаа.
Селена Ralph Lauren брэндийн тусгай захиалгат цагаан даашинз өмсөж, гайхалтай харагдсан бол сүйт залуу мөн Ralph Lauren-ийн классик смокинг сонгожээ. Дуучин бүсгүй хуримынхаа зургийг Instagram дээрээ “9.27.25” гэсэн тайлбартайгаар нийтэлснээр сошиал ертөнцийг доргиов.
 Хуримд нь Taylor Swift, Paris Hilton, Steve Martin, Martin Short зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн бол, зочдын тоо 170 орчим байжээ. Хуримын үдэшлэгийг алдарт DJ Mark Ronson хөгжимдөж, шинэхэн хосууд өөрсдийн бичсэн үг тангарагаа уншсан нь зочдын сэтгэлийг хөдөлгөсөн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ