http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвчтэй хүүхдийн нэрээр хандив цуглуулж, иргэдээс 14 сая төгрөг залилсан хэргийн шүүх хурал маргааш болно


Иргэн Б.Мөнхзаяа, Б.Отгонзаяа нар нь бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд фэйсбүүк цахим орчинд “Миний хүү түлэгдэлтийн есдүгээр зэрэгтэй бөгөөд шагайн бүдүүн яс болон шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол цусанд нь халдвар орон амь насанд аюултай гэж үзсэн. Хүүгийн минь эмчилгээнд элэг нэгт Монголчуудаасаа хандив хүсэж байна, та бүхэн минь чадан ядан туслаарай” гэх утгатай хуурамч нийтлэл оруулж, цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хандив цуглуулсан байна.
Уг нийтлэлийн дагуу 850 хохирогчоос 14,130,763 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд уг хэргийн шүүх хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон байна.
Иймд дээрх хэрэгт хохирсон иргэд байвал шүүгчийн туслахын 99885855 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой байна
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ