http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрсний хулгайчид Б.Энхбаярыг л сайд болгохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй байна


Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар уржигдар ард түмэндээ хандан мэдэгдэл хийн, "Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулсан.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тухайн үед уг сонсголыг зохион байгуулж байсан. Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан.

Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсон дээр тулгуурлах ёстой. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэсэн билээ.

Мөн өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулахаар УИХ-д хүргүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн хүрээнд Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай бадлыг хангах үүднээс Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг 2025 оны аравдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан бичигтээ хүссэн байна.

Гэвч үүнтэй зэрэгцэн, Б.Энхбаярыг муулах хэвлэл, сошиал медиагийн өргөн хэмжээний кампанит ажил өрнөн, УИХ-ын зарим гишүүд хүртэл хуулийг илт мушгин тайлбарлаж эхэлсэн юм. Мөн өчигдөр МАН-ын Хяналтын Хороо гэгч байгууллага фм-ын хөтлөгч байсан Б.Цогтгэрэлийн шаардлагаар хуралдан, Б.Энхбаярыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан байна. Товчхондоо бол Нүүрсний хулгайчид Б.Энхбаярыг л сайд болгохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй байгаа нь хэнд ч илэрхий байна. 

Харин Б.Энхбаяр өнөөдөр нийгмийн сүлжээнд: "Нэгт УЛСЫН эрх ашиг, хоёрт намын эрх ашиг, гуравт хувийн эрх ашиг байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Санжаасүрэнгийн Зориг. Тэр алагдсан. Түүний зарчим мөнхөд орших болтугай." гэж бичжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ