Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Фенгал” хар салхи Энэтхэгийг дайрсны улмаас гурван хүн амиа алджээ


Энэтхэг улсын Пудучерри мужид арваннэгдүгээр сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд "Фенгал" нэртэй хар салхи дайрчээ.
Салхи 90 км/ц хурдтай шуурч, хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас хөрсний гулгалт үүсэж гурван иргэн амиа алдсан байна.
Түүнчлэн тээврийн үйлчилгээнүүд тасалдахад хүрч, их хэмжээний хохирол учирчээ.
Тодруулбал Ченнай нисэх онгоцны буудал хаагдаж, 226 нислэг цуцлагдаж, хотын захын галт тэрэгний хөдөлгөөн саатаж, 50 гаруй авто зам усанд автсан.
Пудучерри мужид 24 цагийн дотор 484 мм бороо орсон нь сүүлийн 30 жилийн хамгийн их хэмжээний хур тунадас болж, үерийн гамшиг учруулаад байна.
Тус улсын эрх баригчид хэд хэдэн мужид улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаж, бүс нутгийн загас агнуурын үйл ажиллагааг түр зогсоож, далайд байгаа загасчдыг эрэг рүү буцахыг зөвлөж байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ