http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нефтийн үйлдвэрийн түүхий эдийг хаанаас авахаа Монголын тал шийдэж чадаагүй байна


Энэтхэгийн Засгийн газрын зээлээр Монгол Улс газрын тосны үйлдвэрийн ажлыг эхлүүлээд даруй 6 дахь жил рүүгээ орж байна. Монгол Улс анх удаа аж үйлдвэрийн ийм том бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь улс төр, эдийн засаг, бүтээн байгуулалт зэрэг олон салбарын сорилт, эрсдэл, нөлөөллийг бий болгож буйг нийтээрээ харж байна.
Анхны хөрөнгө оруулалтын төсөв хэд дахин нэмэгдсэн, товлосон хугацаандаа ашиглалтад ороогүй зэрэг шүүмжлэлүүд энэ төслийг дагадаг. Хамгийн сүүлд төслийн үйл явцын талаар БНЭУ-ын Элчин сайд Атул Малхари Готсурве хэвлэлд ярихдаа “Дорноговь аймагт Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн эхний багцыг 2024 оны 11 дүгээр сард “Монгол Рефайнери” ХХК-д хүлээлгэн өгсөн. Үлдсэн гурван багц ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 2026 оны эцэс, эсвэл 2027 оны эхээр ашиглалтад орсноор Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, олон мянган ажлын байр бий болгоно. Энэ төсөл бол Монгол, Энэтхэгийн найрамдлын тод жишээ юм” гэжээ. Нэг ёсондоо төслийн үйл явц урагштай байна гэсэн үг.
Тэгвэл өөр нэг бэрхшээл байгаа нь үйлдвэр ашиглалтад орвол хаанаас түүхий эдээ авах тухай асуудлыг өнөөдөр хүртэл Монгол Улсын Засгийн газар тодорхой болгоогүй байгааг эх сурвалж хэлж байна. Петрочайна дачин тамсаг ХХК-ийн хоёр талбайд компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн учраас тус компаниас түүхий эдээ татах тухай асуудал яригдаагүй гэсэн үг. Нөгөө талаар манай улс газрын тосны түүхий эдийн хайгуулыг сүүлийн жилүүдэд хийгээгүй байгаа юм. Нэг ёсондоо үйлдвэр ашиглалтад ороход түүхий эдээ хаанаас авах тухай одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь анхаарал татаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ