Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорноговь аймгийн Сайншанд сумаас БНХАУ-ын таван иргэнийг саатуулжээ


Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт энэ сарын 13-ны өдөр "Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын таван иргэн хорио цээрийн дэглэм сахихгүй, хяналтгүй явж байна" гэх мэдээллийг иргэнээс ирүүлжээ.
Мэдээллийн дагуу тус цагдаагийн цагдаагийн газраас шалгалт явуулан иргэдийг саатуулсан байна. Улмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу Гадаадын иргэдийн харьяатын газрын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.
Шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ