Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг БАРЬЦААЛАН ЗЭЭЛ олгосон бол зөрчлийн хуулиар ТОРГУУЛНА



Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Сайншанд, Замын-Үүд сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 5 дугаар сарын 11-ний хооронд шалгажээ.
Шалгалтанд нийт 22 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд иргэний үнэмлэх, гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг зэргийг барьцаалан зээл олгосон зөрчил нийтлэг илэрсэн байна. Иймд тус газруудад байсан 50 гаруй баримт бичгийг хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцжээ. Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгч, цаашид зөрчил гаргахгүй байхыг зөвлөсөн байна.
Улмаар Дорноговь аймгийн прокурорын газраас барьцаалан зээлдүүлэх газруудад мөрдөгдөх нийтлэг журам гаргах, тусгай зөвшөөрлийг болзол, шаардлага хангасан этгээдэд олгож байх, хяналт тавих субьектыг тодорхой болгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр тус аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлжээ.
Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг хорин таван мянга, хуулийн этгээдийг хоёр зуун тавин мянган төгрөгөөр торгодог.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ