Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл хэрэгжиж байна


Монгол Улсын Засгийн газраас баталсан Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийг аймгийн ХХҮГ хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нийт 99 залууг харилцаа хандлага, зөв төлөвшил, хөдөлмөрт бэлтгэх зэрэг сэдвээр сургалтад хамруулан, дараа нь тодорхой чиглэлээр 14 хоногийн ажлын байрны дадлагад хамруулжээ.
Үүний дараа тэдний 25-ыг нь байнгын ажлын байранд зуучилсан байна. Залуусын ихэнх нь хувийн хэвшлийн байгууллагад ажилд орсон аж.
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн сургалтад Сайншанд, Айраг, Алтанширээ, Хатанбулаг, Зүүнбяан, Өргөн, Иххэт, Улаанбадрах, Сайхандулаан, Эрдэнэ, Даланжаргалан, Замын-Үүд, Дэлгэрэх зэрэг олон сумаас оролцжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ