Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрсний үнийг 95 мянган төгрөгөөс өсгөхгүй байхыг чиглэл болгов



Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 719 дугаар захирамжаар   өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсэхээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг холбогдох дүгнэлтээ гаргаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан юм.
Түүнчлэн өчигдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч С.Хонаев нар "Хотгор" компанийн удирдлагууд болон нүүрс тээврийн 30 орчим жолоочтой хамтарсан хурал хийсэн байна. Уулзалтаар сүүлийн үед нэмэгдээд байгаа нүүрсний үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцжээ.
ШӨХТГ-ын улсын байцаагч Х.Болатбекийн хэлснээр ажлын хэсгийн шалгалтаар борлуулагчид нүүрсний үнийг өндөр /110 мянга/ тогтоож байгаа, хэмжиж өгдөггүй гэсэн шүүмжлэлийг иргэд хэлсэн байна.
Харин жолооч нар шатахуун болон сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдсэн нь нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлж байна хэмээн тайлбарласан аж.
Дээрх хурлаар аймаг болон "Хотгор" компанийн удирдлагууд уурхай дээр жолооч нарт дараалал үүсгэхгүй байх зохицуулалт хийхээр тогтож, шигшсэн нүүрсний үнийг 85 мянга, бүхэл нүүрсний үнийг 95 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхыг борлуулагчдад чиглэл болгосон байна.   
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ