Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний судалгааг долоо хоног бүр авч байна

Цар тахлын үед аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавих, нөөцийн судалгаа авах ажлын хэсэг ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
Энэ онд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулж, амжилттай ажиллаж байна. Учир нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед буюу цар тахлын үеэр хэд хэдэн удаа хөдөлгөөнийг хязгаарлаж байсан. Энэ үеэр хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт бий болж байсан.Тиймээс тодорхой хэмжээний хяналтыг дээрх ажлын хэсэг тавьж ажиллаж байна.

Тухайлбал хөдөлгөөнийг хязгаарласан үед иргэдэд үйлдвэрийн үнээр нь 18 суманд 490 тонн гурилыг хүргэсэн байна. Улиастай сумын 1200 өрхөд Улаанбаатар хотод борлуулагдаж буй үнээр нь нийт 30 тонн цагаан будааг хүргэсэн байна. Харин нэг кг махыг 9000 төгрөг, нэг хонийг 200,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажилласан байна. Энэ үеэр 400 хонь, 46 үхэр, нийт 18 тонн махыг Улиастай сумын айл өрх худалдан авсан байна.  Өнөөдрийн байдлаар энэхүү ажлын хэсэг аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний судалгааг долоо хоногт хоёр удаа сумдаас авч нэгтгэн ХХААХҮЯ-д хүргүүлэн ажиллаж байна. Мөн шатах тослох материалын нөөцийг долоо хоногт нэг удаа авч нөөц хангалт хийх шатахуун түгээх станцуудад зөвшөөрөл олгон, татан авалтыг хийж байна гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ