Ховд аймагт шинжлэх ухаан, тeхнологийн тэргүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын нэрэмжит инновацын тэтгэлэг зарласан байна.
Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж, улмаар тодорхой шалгуур үзүүлэлт, журмын дагуу шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагад энэхүү тэтгэлгийг олгохоор төлөвлөжээ.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт удахгүй болно. Иймээс тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Ховд аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар баталсан журмын дагуу бичиж, материал бүрдүүлж өгөх боломж бий.
Төслийн матeриалыг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаандтус аймгийн ЗДТГ-ын 216 тоот өрөөнд хүлээн авах аж. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70432506, 88019981 утсаар лавлах боломжтой.
Тэтгэлгийн зорилго нь инновацын соёлыг төлөвшүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг, бүтээлч санал, санаачилга дэвшүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж буй.